Отрын бүс нутагт өвөлжиж хаваржсан малын тоон мэдээллийн талаар
2017-2018 онд Аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 17 аймгийн 37 сум, 3 дүүргийн 566 өрхийн 351,196 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 532,929 толгой мал өвөлжсөн дүнтэй байна. Үүнээс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 322 өрхийн 287,561 толгой мал аймаг дундын отрын бүс нутгийг чөлөөлж, одоогоор 14 аймгийн 20 сум, нийслэлийн 3 дүүргийн 244 өрхийн 245,368 хонин толгой мал отрын бүс нутгуудад хаваржиж байна.

Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх